Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2024-09-р сарын 12-ний байдлаар сэрэмжлүүлэх мэдээ
2024-09-р сарын 12-ний байдлаар сэрэмжлүүлэх мэдээ
Сэрэмжлүүлэх мэдээ
Цаг агаарын мэдээ
2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх мэдээ
14-нд нутгийн хойд болон баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 14-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар 4-9м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаанд сэрүүвтэр уулархаг нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +11...+16 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Голын усны түвшний мэдээлэл:
2024-09-р сарын 12-ний байдлаар ус судлалын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хариг голууд олон жилийн дундажаас бага, Намир олон жилийн дундажаас 40-50 см ээр их бол Хархираа гол үерийн түвшинээс 4-5 см их байна.
Иймд: Голын сав дагуу суурьшиж зусаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, амралт зугаалгаар яваа албан байгууллага, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, баталгаат гүүр гармаар зорчиж байхыг анхааруулж байна.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ